Жүжигчин П.Шүүдэрцэцэг эксээсээ салан ээлжит амрагаа сонгосон нь Драмын театрын жүжигчин Тодгэрэл юм. Тэд нийлээд нэлээд хэдэн сар болж байна. Тэдний хувьд анх хамтран кинонд тоглосноосоо хойш хайр сэтгэлийн холбоотой болж экс амраг Тэмпогоо хаяхад хүрсэн гэдэг. Одоо Шүүдэрцэцэг хадам, аав ээжтэйгээ танилцан харилцаагаа улам гүнзгийрүүлж байгаа гэнэ. Мөн тэд удахгүй хурим найр хийхээр төлөвлөж байгаа аж. Тэрээр саяхан хадам ээждээ тэвэр дүүрэн цэцгийн баглаа бэлэглэх гэж байгаагаа олонд дэлгэжээ.