Манай орны газар нутгаас дайны зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл мэр сэр олддог.
Тэгвэл өчигдөр энэ төрлийн дуудлага Дорнод аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, тус аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт иргэн Б-гийн хашаанд их бууны сум байна гэсэн дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиж ажиллаад тэсрүүлэгчгүй 7 ширхэг их бууны сумыг авч Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хүлээлгэн өгсөн байна.
Ард иргэд тэсэрч, дэлбэрэх хэрэгсэл, зэвсгийн төрлийн зүйл олдвол анхаарал болгоомжтой байж, мэргэжлийн хүмүүст хандах шаардлагатай. Эс бөгөөс санаатай болон санамсаргүй байдлаар тэсрэлтэд өртөж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гардаг болохыг анхааруулж байна.