Монголын Үндэсний телевизийн дараа үеийн нүүр царай гэгдэх хөтлөгч, нэвтрүүлэгч Д.Одзаяа “Нэгэн зүгт” хамтлагийн гишүүн Заяатай гэр бүл болсон. Тэд хоёр хүүхдийн ээж аав. Тэдний хувьд урлаг соёлын арга хэмжээ болон хувийн уран бүтээл их л завгүй байдаг гэнэ. Саяхан тэд хүүхдүүдээ орхин зөвхөн хоёулханаа романтик үдэш өнгөрүүлээд авсан тухайгаа инстаграмм хуудсандаа нийтэлж, халуухан зургаа оруулжээ. Энэ өдөр тэдний хайр дурлалын холбоо үүссэний 10 жилийн ой нь тохиож, хайр дурлалаа ингэж халуухан тэмдэглэжээ.