Төсвөө улайлгасан ч сонгуулийн өмнө ипотекийн
зээл, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэхээр хичээж буй Засгийн газарт хөрөнгө босгох
томоохон асуудал тулгарсан. Мөнгө хэвлэх, бонд гаргахаас өөр аргагүй мөнгөний
эх сурвалжгүй болсон Засгийн газар дахин бонд гаргахаар нууцхан хэлэлцэж
эхэлсэн бөгөөд энэхүү бондыг Японд гаргахаар ярилцаж байгаа гэнэ. Өнгөрсөн
хугацаанд Монгол Улсаас олон улсад \”Чингис”, Японд \”Самурай”, Хятадад \”Дим Сам”
/Хятадын үндэсний хоолны хэв шинж/ бонд гаргаж улс орнуудын онцлогийг харуулсан
зүйлсээр нэрлэж ирсэн Засгийн газар энэ удаад Японд гаргах бондоо юу гэж нэрлэх
нь туйлын сонин байна. Япон гэхээр ямар ч энгийн Монгол хүний толгойд самурай,
сумо, нинжа гэх үгс эргэлддэг. Тэгэхээр Японд гаргах шинэ бондын нэр \”сумо”
байх магадлал тун өндөр байна. Сүүлийн үед Монгол Улсын Япон Улстай харилцах
харилцаагаа эрс сайжирч байгаа бөгөөд Японы талаас манайд хэрэгжих томоохон
төсөлд оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тиймдээ ч Хөшигтийн хөндийд баригдаж
буй шинэ нисэх онгоцны буудлыг япончууд барьж, Төмөр замын том төслийн зүүн
хэсгийг Япон Улс гүйцэтгэхээр болсон юм. Тэгэхээр эцсийн найдлага яалт ч үгүй
Япон болоод байгаа юм. Нөгөө талаас АНУ, Хятад, ОХУ, Япон гээд гуйж болох, зээлж
болох бүх газраасаа авсан Монгол Улсад дахиад өгөх орон нь Япон аж.
Нинж