• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 23
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

    Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

    2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

    Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

    2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

    Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

  • Улс төр
    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн

by
2018-05-02 09:07
in Түүх, уламжлал
2
Их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн

Зүүн гар талаас Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга А.Амар, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.И.Тубянский, (?), Ж.Цэвээн. 1931 он. (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төв)

Ж.Цэвээн (1881-1940) 1881 онд Оросын Өвөр Байгалийн Агийн аймагт төржээ. Тэрбээр эхлээд Эрхүүгийн багшийн сургуульд сурч байгаад улмаар 1907 онд Санкт Петербургийн их сургуулийг дүүргэсэн байна. Түүний бага, залуу нас буриадын уламжлалт утга зохиол, түүний нөлөөнд өсч өндийсөн аж. Энэ тухайгаа Ж.Цэвээн: “…Миний бие эхний үед тууль, бөөгийн холбогдолтой юм бүхнийг, хууль зүйтэй холбоотой бүхнийг тэмдэглэн цуглуулж, миний эрдэм шинжилгээний аялалын үеэр үнэлж баршгүй тус үзүүлсэн найз нөхдийг олж авсан билээ” хэмээн дурсан тэмдэглэсэн байдаг. Ж.Цэвээн 1907, 1908 онд Санкт Петербургийн их сургуулийн дорно дахины хэлний салбарт, монгол хэлний багшаар ажиллажээ. Энэ үедээ монголын олон угсаа үндэстнүүдээс цуглуулан тэмдэглэж авсан зүйр цэцэн үг, оньсого, дуу, мэндчилгээ, ерөөл магтаалыг орос орчуулгатай монгол галигаар 1907 онд Оросын археологийн нийгэмлэгийн шугамаар хэвлүүлэн гаргасан байна. Залуу монгол судлаач маань Андрей Рудневтэй хамтран 1908 онд халх монголчуудад зориулан мөн тийм нэгэн ботийг дангаар нь хэвлүүлж, хожим мөн буриадын хэд хэдэн туулийг галиглан хэвлүүлжээ.

Ж.Цэвээн монголчуудын эртний шашин-бөө мөргөлийг судлах талаар бүр 1903 оноос анхаарлаа төвлөрүүлж эхлэн 1912 он хүртэл бөөгийн иашны хэрэглэгдэхүүнийг цуглуулж, хэд хэдэн өгүүлэл нийтлүүлсэн нь өнөөгийн бөөгийн шашны судалгаанд чухал нөхвөр болж өгчээ. Тэрбээр монголчуудын үндэсний ухамсрыг сэргээн идэвхжүүлж, эсгий туургатныг нэгтгэхийн төлөө ухамсарт бүх амьдралаа зориулсан юм. 1911 оны үндэсний хувьсгалын үед Нийслэл Хүрээнд ирж, Олноо өргөгдсөн Монгол Улсын Гадаад явдлын яамны туслах түшмэл, мөн яамны дэргэдэх сургуулийн багшаар ажиллажээ. 1912 оны III сард тэрбээр монгол оронд боловсролын шинэтгэл хийх тухай өргөх бичгийг Монгол Улсын Засгийн газарт өргөн барьж, улмаар түүний санаачилгаар 1912 оны III сарын 24-нд Нийслэл Хүрээнд анхны иргэний бага сургуулийг 47 сурагчтайгаар нээсэн байна. Тус сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, холбогдох нийт 8 төрлийн сурах бичгийг орчуулан гаргажээ.

Ж.Цэвээн. Эх сурвалж: (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төв)

Ж.Цэвээний шууд санаачлага, оролцоотойгоор 1913 оноос “Шинэ толь”, 1915 оноос “Нийслэл хүрээний сонин бичиг” зэрэг монголын анхны сонин хэвлэл хэвлэгдэн гарах болсон төдийгүй шинэ тутам үүсэн байгуулагдсан тэрхүү сонин сэтгүүлийн хянагч, сэтгүүлчээр ажиллаж, Бодоо, Бадрахбаатар, Жанцансамбуу нарын хамтаар монголчуудыг шинэ амьдралд уриалан дуудсан олон өгүүлэл нийтлүүлэх болсон юм. Монголын түүхийг судлах, сурталчилахад оруулсан Ж. Цэвээний томоохон хувь нэмрийн илрэл нь түүний туурвисан “Монгол түүх” хэмээх бүтээл юм. Тэрбээр энэхүү товчоолсон түүхийг өөрийнхөө үгээр бичиж найруулан, Саган Сэцэний “Эрдэнийн товч”, Лувсанданзаны “Алтан товч”, “Дөрвөн Ойрадын түүх”, “Эрдэнийн эрхи”, “Болор эрхи”, “Юань улсын судар” гэх мэт эш сурвалжийг харьцуулан хүүрнэсэн нь түүнийг улам ч сонирхолтой болгосны дээр “Монголын нууц товчоо”мэтийн сурвалж бичгийг ашиглахдаа шүлэг зохиолыг нь хуулбарласангүй, басхүү дууриасангүй. Түүний бүтээлийн нэг онцлог нь гэвэл Хүннү улсын үеэс Жавзандамба хутагтыг хаан ширээнд залах хүртэл хугацаанд монгол нутагт оршин тогтнож асан улс гүрнүүдийн өргөн уудам цаг үеийн туүхийг хамтатгаж, анх удаа товчоолон бичсэн байна. Ийнхүү Ж. Цэвээн 1917 он хүртэл монголын боловсрол, соёлын хэрэгт чин сэтгэлийн угаас хичээнгүйлэн зүтгэж, томоохон соён гэгээрүүлэгч болохоо нотлон харуулсан байна.

Тэрбээр 1917 оны зунаас Өвөр Байгалийн улс төрийн амьдралд оролцож, буриадын ард түмний тусгаар тогтнолын төлөө идэвхтэй тэмцжээ. 1919-1920 ондЖ. Цэвээн дөнгөж шинээр байгуулагдсан Эрхүүгийн их сургуулийн профессороор ажиллаж байгаад улмаар 1920 оноос Коминтерний Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан, монголын үндэсний ардчилсан хувьсгалын бэлтгэл ажилд оролцож эхэлсэн байна. Тэрбээр “Гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичиг” буюу Монгол Ардын Намын анхны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад голлон оролцож, 1920 оны XI сарын 10-нд “Монголын үнэн” сонин гаргалцаж, МАН-аас ЗОУ-тай холбоо тогтоох, тус намын анхдугаар их хурлын бэлтгэл ажлыг хангах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 1921 оны II сард Монголд Үндэсний Ардчилсан хувьсгал ялсны дараа Ж. Цэвээн Монгол улсын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд сайд, 1923 оноос судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1924 оноос Ардын гэгээрүүлэх яамны зөвлөх түшмэл, Цэргийн яамны хэлтэс эрхэлсэн түшмэлээр тус тус ажиллажээ. Анхдугаар үндсэн хууль боловсруулах үйлсэд хүчин зүтгэж, уг баримт бичгийг аль болох үндэсний ардчилсан үзлийн байр сууринаас гаргахыг эрмэлзэж байжээ. 1924 онд Улсын анхдугаар их хурлаас БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон байна.

Ж.Цэвээн коминтернээс МАХН-ын үндэсний ардчилсан чиг шугамыг хянан засварлах замд шилжсэн 1920-иод оны дунд үеэс улс орны хөгжлийн хэтийн төлөвийг үндэсний ардчилсан үзлийн үндсэн дээр боловсруулсан үзэл баримтлалаа “Хоршооллын социализм” нэрийн дор томъёолж Монгол Улс “Улсын капитализм”-ыг дамжин хөгжих, өөрөөр хэлбэл улс орны эдийн засагт таваар-мөнгөний харилцаа, зах зээлийг хөгжүүлэх замаар урагшлах ёстой гэж үзэж байв. Тэрхүү суут сэтгэгч бусдыг мөлжихгүйгээр тэгш хөрөнгөжих, марксизмыг буддизмтэй жишээд, эл хоёр сургаалийн ижил төсөөтэй талыг олон үзлийн найралт ёсны үүднээс нэгтгэн томъёолох, Монгол улс Швейцарь лугаа адил төвийг сахих бодлого явуулах зэрэг олон сонирхолтой санаа дэвшүүлж байсан юм. Академич Ж. Болдбаатар: “Ж. Цэвээний хоршооллын социализмын үзэл баримтлал нь хожим Ази, Африкийн орнуудад дэлгэрсэн “Үндэсний социализм”-ын марксист бус үзэл санаатай ойролцоо бөгөөд түүний хамгийн анхны илрэл байсан бололтой. Чухам энэ утгаар нь Ж. Цэвээнийг “гуравдагч ертөнцийн тухай” онолыг үндэслэгчдийн нэг ч гэж хэлж болохоор байна” хэмээжээ. Харин Ж. Цэвээн үндэсний арчилсан үзэл санааныхаа улмаас Зөвлөлтүүд болон Коминтерний зүгээс “Баруунтан” хэмээн баалуулж, хавчигдан хяхагдаж байсан билээ. Ж.Цэвээн монголын хууль цаазны түүхийг бичихэд томоохон хувь нэмэр оруулсан судлаач юм. Тухайлбал, монголын хууль цаазны үнэт дурсгал бичиг “Халх журам”-ыг нарийвчлан судалж, орос хэлнээ орчуулсныг түүний шавь, билгүүн номч Б. Ринчин 1960 онд хэвлүүлжээ. Мөн “Төрийн эрх”, “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл ба буддын шашин”, “Ард Жамсрангийн Цэвээнээс МАХН-ын Төв хороонд өргөсөн бичиг”, “Монгол улсын хурал ба Ардын засгийн тухай” зэрэг өгүүлэл, баримт бичгүүдэд төр, хууль цаазны олон чухал асуудлыг судлан шинэ санаа оноо дэвшүүлсэн байна.

Ж.Цэвээн Монгол улсын түүх, соёл, угсаатны зүйн чиглэлээр “Орчлон ертөнцийн байдлыг товчлон үзүүлсэн нь” (тус бүр гурван боть), “Монголын олон ястны гарал үүсэл, байдлын тухай”, зэрэг үнэт чухал бүтээл туурвижээ. Түүнчлэн тэрбээр гарамгай орчуулагч байсан бөгөөд К. Маркс, В. И. Ленин, Марко Поло, Плано Карпини, Вильгельм Рубрук, Жек Лондон, Жюль Верн нарын болон дорно дахины их бичгийн хүмүүсийн нийт арван таван туурвилыг монгол хэлнээ орчуулан, европ зүгийн хэлнээс дэлхийн сонгодог зохиол бүтээлийг орчуулах анхны шанг татсан ажээ. Тэрбээр Монгол Улсын шинжлэл, туурвилын тулгын чулууг тавилцсан төдийгүй гадаад, дотоодын бичгийн мэргэд болох их эрдэмтэн Л. Гумилев, мэргэн Гомбожав, академич Ц. Дамдинсүрэн: “Тэр үед залуу Ринчин Ж. Цэвээний удирдлага дор судар бичгийн хүрээлэнд ажиллаж байв. Тэгэхэд зохиол бичихээр сонирхон оролддог байсан бүх хүн Ж. Цэвээнийг хүндэлж, түүнээс юм сурч авдаг байлаа. Би анхныхаа зохиол болох “Гологдсон хүүхэн” туужаа бариад Цэвээн гуай дээр явж очсон юм” хэмээн дурсан бичсэн байдаг. Ж. Цэвээн 1932 оноос Зөвлөлтийн ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд шилжин ажиллаж, улмаар хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Удалгүй ЗСБНХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдсон байна. 1937 оны үШ сард түүнийг улс төрийн хилс хэрэгт холбогдуулан ДХАК-аас баривчилж, хувьсгалын эсэргүү хэрэг үйлдсэн хэмээн ял тулгаж, таван жил хорих ялаар шийтгэжээ. Тэрбээр 60 шүргэх насандаа Сольвелецкийн шоронгийн хүнд нөхцлийг дааж чадалгүй нас барсан байна. Тэр цагаас хойш 22 жилийн дараа буюу 1962 оны II сард БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссоос түүнийг цагаатган, нэр төрийг нь сэргээжээ. Ж.Цэвээн бол XX зууны монголын боловсрол, шинжлэх ухаан, төр, нийгмийн үйл хэрэгт нэгэн насаа зориулсан суут эрдэмтэн, төр нийгмийн гарамгай зүтгэлтэн байсан юм.

Шийрэвдоржийн Насанбат

Related Posts

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа
Онцлох мэдээ

2026-11-23 14:34
Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо
Нийгэм

2026-11-23 14:18
МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ
Онцлох мэдээ

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

2026-11-23 13:57
}

Шинэ мэдээ

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

by undesten
2026-11-23 14:34
1

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

by undesten
2026-11-23 14:18
0

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

by undesten
2026-11-23 13:57
0

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

by undesten
2026-11-23 11:59
0

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

by undesten
2026-11-23 11:09
0

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

by undesten
2026-11-23 11:00
0

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

by undesten
2026-11-23 10:21
0

2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

by undesten
2026-11-23 10:10
0

Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

by undesten
2026-11-23 09:58
0

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай