Сэтгэл гутралаас үүдэлтэй сэтгэцийн өвчин
манай улсын хүн амын дунд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай болжээ. Ялангуяа
хөдөө орон нутагт оюуны хомсдол, цус ойртолт зэрэг сэтгэцийн эмгэгүүд түгээмэл
байдаг. Тиймээс хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох зайлшгүй
шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Завхан аймгийн эрүүл мэндийн
салбарынхан сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар
хүртээмжийг сайжруулах сургалтад хамрагдлаа.
1982-1992 оны хугацаанд Монгол Улсын хүн амын дунд бүсчилсэн
байдлаар сэтгэцийн өвчлөлийн талаар судалгаа хийхэд ойролцоогоор 1.5-5 хүртэлх
хувийн тархалттай байсан нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад дундаж
тархалттай улсад бичигдэж байжээ.Сүүлийн судалгааг 2013 онд хийхэд өмнөх судалгааны үзүүлэлттэй харьцуулахад
стрессээс үүдэлтэй эмгэг дунджаар 11-20 дахин нэмэгдсэн байна. Завхан аймгийн хувьд сэтгэцийн эрүүл
мэндийн асуудалд түлхүү анхаарч, энэ талын сургалт, сурталчилгааг чамлалтгүй
хийж иржээ.Тус аймагт
сэтгэцийн нарийн мэргэжлийн 4 эмч ажилладаг. Энэ нь
бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй боломжийн үзүүлэлт болж байна. Аймгийн
Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн кабинетийн хамт олон сэтгэцийн эрүүл
мэндийн тусламж үйлчилгээг хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх ажлын үзүүлэлтээрээ
улсын хэмжээнд II байрт ордог байна.