\”Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, 27-хон
настай Т.Лхагвасүмбэрэл агсан Монгол эзэнтэй уул уурхайн компанийн удирдлагуудын
шууд удирдлага дор ажилладаг \”хөлсний этгээдүүд”-ийн гарт амиа алдаад багагүй
хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд түүнийг хэргийг дарах гэж, сөхөх гэж хоёр тал
нэлээд үзлээ. Хэдийгээр Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэг С.Зоригийн хэрэг шиг
ийнхүү замхарч эхэлсэн ч түүний дүр төрх хойч үед маань үлдэж, дурсагдахаар
боллоо.
Т.Лхагвасүмбэрэл агсны хэргээр төмөр замын хэргийг олны анхаарлаас
холдуулах үйл ажиллагаа явагдаж байгаад УИХ-ын гишүүн Х.Баттулгыг буруутгаж байсан
ч тэрбээр сайн үйлс санаачилсан бололтой, түүний хэрэгжүүлж буй Түмэн хишигтэн
төслийн нэг дүр төрх нь Т.Лхагвасүмбэрэл агсан болжээ. Цонжин Болдогт Чингис
хааны морьт хөшөөний дэргэд байгуулах тус бүр өөр 10 мянга /түмэн/-н баатар
эрсэд өөрийн дүр төрхийг бүтээлгэхээр Монголын баячууд дор бүрнээ өрсөлдөж,
багагүй хэмжээний мөнгө төлж байгаа бөгөөд ямартай ч, 10 мянга гэдэг хязгаар
нэг л өдөр дуусах биз. Харин энэ дунд Т.Лхагвасүмбэрэл агсныг багтаасан нь
бахархууштай үйл явдал юм.