Түвдийн шашны удирдагч, XIV дүгээр Далай Ламын лагшин чилээрхэж, АНУ-ын Миннесота
мужийн \”Mayo Clinic” эмнэлэгт хэвтжээ. \”ABC News”-ийн мэдээлснээр, Далай Лам энэ эмнэлэгт түрүү булчирхайн
өвчний улмаас хэвтэж, эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Эмч нар \”Өвчтний өвчинд
санаа зовох зүйл байхгүй. Түүний насны эрэгтэй хүмүүст тохиолддог л өвчин”
хэмээгээд 80 настай шашны удирдагчийг бүрэн эдгэрэх боломжтой хэмээжээ. XIV Далай Лам АНУ-д зочилсны дараа эрүүл мэнд нь эрс
муудсан ч өөрийгөө хойш тавьж арга хэмжээнүүд оролцсоор байжээ. Харин өнгөрөгч
есдүгээр сард АНУ-ын нарын албан шаардлагаар түүний АНУ дахь арга хэмжээнүүдийг
цуцалж, саяхнаас эмнэлэгт хэвтжээ.
XIVДалай Ламыг Түвдийн ард түмэн өөрсдийн шашны удирдагчаар сонгосон агаад тэрбээр
1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байжээ. 1935
онд төрсөн өдгөө 80 настай Далай Лам 1959 онд буюу 24 насандаа Бээжингийн эрх
баригчдын харгис бодлогын улмаас Түвдийг орхин гарч Энэтхэгт суурьшсан бөгөөд
түүнээс хойш Энэтхэгт амьдарч байгаа юм. Тэрбээр Түвдийн шашны удирдагчаас гадна 2011
он хүртэл цөллөгөн дэх Түвдийн Засгийн газрын тэргүүн хэмээх давхар \”албан
тушаалтай” байсан ба энэхүү албан тушаалыг нь 2011 оноос Хятадын Засгийн газар Түвдийн
салан тусгаарлагчдын тэргүүн хэмээн өөрчилсөн байна.
Төгс