Хэрэв автомашин эзэмшигч бусдад автомашинаа түр хэрэглүүлсэн үед тухайн хүн зөрчил, осол гаргасан бол яах вэ? Иймэрхүү тохиолдол манайханд элбэг тохиолддог. Харин ийм байдалд эзэмшигч ямар эрх, үүрэгтэй вэ гэдгийг тийм ч сайн мэддэггүй.
Хэрэв Таны машиныг өөр хүн жолоодож явсан нь нотлогдвол эзэмшигч тухайн торгуулийг тэр хүний нэр дээр шилжүүлж болно. Ингэхдээ хэзээ, хаана жолоодож байсныг тодруулаад, өөрийн бичиг баримттайгаа жолоодож явсан хүний хамт Замын цагдаагийн газарт ирж хүсэлт гаргахад л болох юм.
Харин Таны машиныг жолоодож явсан жолооч ослын улмаас гэм хор учруулсан бол эзэмшигч нь хариуцлагыг давхар хүлээх ёстой гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй байна. Иргэний хуулийн 499-д энэ тухай заасан байдаг аж. Үүнтэй уялдаад торгууль нь ч мөн эзэмшигчид хамаатай юм байна. Учир нь автомашиныг тань өөр хүн унаж зөрчил гаргасныг эзэмшигч нь мэдэх үүрэгтэй гэж албаныхан тайлбарлаж байна.