УИХ-ын чуулганаар АСЕМ-д ашиглагдах автомашин, тоног төхөөрөмжүүдийг НӨАТын болон гаалийн албан татвараас чөлөөлөх асудлыг хэлэлцэж байна. АСЕМ-ын дээд хэмжээний хуралд тансаг зэрэглэлийн 350 орчим машиныг ашиглах тооцоо байгаа бөгөөд эдгээрийг хувийн компани импортоор оруулж ирж улсад үнэгүй ашиглуулах тухай яригдаж байгаа. Тэгвэл хэлэлцүүлгийн үед зарим гишүүдээс сонирхолтой саналууд гарч ирлээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр \”Долоон тэрбум төгрөгийн татварыг чөлөөлөх гэж байна. Хоёр өдөр машин унахын тулд 7 тэрбум төгрөг чөлөөлөх гэж байна. Үүний цаана цэвэр захиалга, бизнес явж байгаа. Хэрэгтэй бол би 2, 3 автомашин өгье л дөө. УИХ-ын гишүүдээс автомашинуудыг нь авчихад хүрнэ дээ. Ирэх жил гурилтай байх уу үгүй юу гэдгийг яриж байхад долоон тэрбумаар хоёр өдөр машин унана гээд сууж байх юм. Сүүлийн жилүүдэд нэг тэрбум төгрөгийн машин импортолсон. Баахан ой тэмдэглэнэ гээд машин авсан. Эргээд тэрийгээ заръя гэсэн хүмүүс их байна. Монголын ард түмнээс 350 ширхэг жийп гарчих л байх. Сая төгрөгөөр түрээслэвэл долоо тэрбумыг салхинд хийсгэхгүй л байх даа\” гэв. Түүний энэхүү саналыг олон гишүүд \”судалж, үзье\” хэмээн дэмжив.
Харин ажлын хэсгийн зүгээс гишүүдэд \”Бид хууль хэрхэн гарахыг хүлээж байна. АСЕМ-ын үеэр хамгаалалт бүхий таван автомашин л улсын төсвөөс авна. Оруулж ирсэн зарим автомашиныг АСЕМ-ын уулзалтын дараа эмнэлэг, цагдаагийн байгууллагуудад олгохоор тооцсон\” гэж хариу мэдэгдлээ.