Умард Солонгос улс “Пхунгери” дахь цөмийн туршилтын талбайгаа буулгах ажиллагаагаа эхлүүлсэн тухай америкийн “38North” цахим хуудас Жон Хопкинсийн их сургуулийн судалгааны багийн илтгэлээс иш татан мэдээлжээ. Умард Солонгосын тал өмнө нь цөмийн туршилтын талбайгаа энэ сарын 23-25-нд устгахаар болсон тухайгаа албан ёсоор мэдэгдэж байсан юм. “АНУ-ын сансрын хиймэл дагуулын энэ сарын 7-нд авсан гэрэл зургууд нь Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа татан буулгах ажиллагааг явуулж байгааг нотолж байна” гэж тус цахим хуудаст мэдээлсэн байна.
“Өмнө нь Умард Солонгосын мэдээллийн агентлаг тус улсын Хөдөлмөрийн намын төв хороо энэ сарын 23-25-ны хооронд Пхунгери” дахь цөмийн туршилтын талбайг бүхэлд нь хаах шийдвэрийг гаргасан талаар мэдээлсэн бөгөөд цөмийн туршилтын байгууламжыг устгах энэхүү ажиллагааг Өмнөд Солонгос, Хятад, АНУ, Их Британи,ОХУ зэрэг улс орнуудын сэтгүүлч сурвалжлагчид газар дээрээс нь сурвалжилж болохыг мэдэгдэж байсан юм.