Умард Солонгос Өмнөд Солонгост болж буй Америк болон Өмнөдийн хамтарсан цэргийн сургуулилтаас үүдэн удахгүй болох АНУ-БНАСАУ –ын хооронд болох дээд хэмжээний уулзалтыг цуцлаж магадгүй гэж сүрдүүлжээ. Тус улсын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдэгдэлд дурьдсанаар ”АНУ Өмнөд Солонгосын засаг захиргаатай хамтран өдөөн хатгасан шинж чанартай цэргийн сургуулилт явуулж байгаа нь удахгүй хийхээр тохирсон БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг хийхэд саад учруулж болзошгүй” хэмээн мэдээлжээ.
Мөн түүнчлэн дээрх цэргийн хамтарсан сургуулилтаас үүдэн Умард Солонгосын тал энэ сарын 16-нд болох байсан Умард-Өмнөдийн дээд хэмжээний уулзалтыг цуцалсан бөгөөд тус улс энэ талаар мэдэгдэхдээ “Энэхүү цэргийн сургуулилтийг өөрсдийнх нь эсрэг чиглэсэн өдөөн хатгалга гэж үзэж байгаагаа дурьдаад энэ нь Солонгосын хойг төдийгүй саяхан Панмунжом тосгонд хийгдсэн яриа хэлэлцээрийг үр дүнгүй болгож болзошгүй гэдгийг хатуу анхааруулсан” байна. Умард-Өмнөдийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 16-нд Панмунжом тосгонд болохоор товлогдсон байсан ч Өмнөдийн тал болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтаас үүдэн ийнхүү цуцлагдсан болохыг БНАСАУ-ын талаас албан ёсоор мэдэгджээ.