Тавдугаар сарын 25-нд Хойд Солонгос гурван пуужин харвасан. Үүний хариуд Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийнхэн пуужин харвасан талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
“Өдөөн хатгаж, баллистик пуужин хөөргөсний хариуд АНУ, Өмнөд Солонгос хамтран “газар-газар” ангиллын пуужин харвасан” хэмээн Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний мэдэгдэлд өгүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгос “Хёнму-2”, харин АНУ ATACMS пуужинг Япон тэнгисийн зүг хөөргөжээ.