Чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 15-17-нд ОХУ-ын нийслэл Москва хотын ЦСКА-гийн “Игровой” спортын ордонд болж өндөрлөлөө. 33 дахь удаагийн тэмцээнд Дэлхийн цэргийн спортын зөвлөл (FIAS)-д багтдаг Монгол, ОХУ, Азербайжан, Армен, Алжир, Бразил, Беларусь, БНАСАУ, БНСУ, БНХАУ зэрэг 22 орны 330 гаруй тамирчин сонгомол бөх, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд тус бүр 10 жинд өрсөлдөв.
Эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болж, манай бөхчүүд нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Храин эмэгтэйчүүдийн 68 кг-д спортын мастер Э.Даваанасан мөнгө, 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Э. Цэвэгмид, 72 кг-д спортын мастер П. Номин-Эрдэнэ, 76 кг-д “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б. Одончимэг нар хүрэл медалийн эзэн болжээ.