ХОНЬ (3/21-4/19)
Амьдралын бодит асуудлууд ба өдөр тутмын ажил хэрэг өнөөдөр нэг их сонирхол татахгүй бөгөөд бүтээлч санаанууд зогсолтгүй, хурдацтайгаар ундарна. Хайрын болон зөгнөлт зохиол бичдэг зохиолчдын хувьд үг доороосоо ундарч, үр бүтээмж өндөртэй байна. Хайрттайгаа хамт фитнесс, эрүүл хөдөлгөөний дэглэм зохиох нь хайрын холбоогоо бэхжүүлэхэд тус болох ба зүгээр л орой бүр цэцэрлэгээр бага зэрэг алхах ч нэмэр болно.
ҮХЭР (4/20-5/20)
Гараг эрхэсийн нөлөөгөөр мэдрэмж тань чухал асуудалд шийдвэр гаргахад хэцүү байх шалтгаан, зөрчилдөөнийг авчрах болно. Өөрийгөө сэтгэлийн бухимдалд оруулж, оюун санаагаа зогсолтгүй ажиллуулахын оронд маргааш хүртэл шийдвэрээ хойшлуул. Утсаар удаан ярих харилцан яриа тань таныг дурсамжийн жимээр алхуулж, мартагдсан чухал зүйлийг тань сануулна. Өнөөдөр ганцаараа алхах, бясалгах, гадаа цэцэрлэгтээ ажиллах зэрэгт маш сайхан өдөр.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хувиараа бизнес эрхлэгч бол чухал үйлчлүүлэгчтэйгээ оройн хоол хамт идэж, дарсаар дайл. Ажил хэргээ таатайгаар холбох нь өрсөлдөгч нарыг нэмэгдүүлэх хэдий ч үр дүн нь ашиг орлоготой байж та хожно. Таны нөхцөл байдал ямар байх нь хамаагүй хайртай хүмүүсээ хоол ундаар үйлчлэхэд хэдэн цагийг зарцуул, өөрийн үүргийг гүйцэтгэ эсвэл гадагш гарч бусадтай уулз. Орон нутгийн болон эргэн тойрны байгалийн үзэсгэлэнг харах хорхой хүрнэ. Таны амьдарч байгаа газрын ойролцоо алдартай, сонирхолтой түүхэн дурсгал байгаа бол үз.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Та тэвчээрийг тань барж мэдэх хуулийн шударга бус зүйлтэй тулгарч мэдэх юм. Дотоодын зөрчилтэй тулгарахаасаа илүү та аялах төлөвлөгөө зохиохыг илүүд үзэж мэдэх юм. Ах, дүүс тань таныг тэдний асуудлыг шийдэж өгөхийг хүлээх болно. Зөвлөгөө өгөхөөсөө илүү, тэдний өөрсдийнх нь асуудлуудыг шийдэх зоригийг илүү нэмж өг. Таны ирээдүйн амьдралд шинэ санаа туслалцаа өгөх гадаадынхантай холбоо барь.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдөр та ихэд нууцлагдмал байх тул хүмүүс тантай харьцахад төвөгтэй байна. Иймээс хатуу ширүүн дүр төрхөө авч хаяж, нийтэч эелдэг бай. Өөрөөсөө сайн хүмүүсийг түлхэх хэрэггүй. Өнөөдөр ойр дотны хүнийхээ дутагдалд анхаарах хэрэггүй. Харин түүнд нь тайлбар тавьж зөвтгөхийг хичээ. Хэрэв та эсрэг дүрээс зайлж чадсан бол гэр бүлд харилцан ойлголцох уур амьсгал зонхилох болно.
ОХИН (8/23-9/22)
Та өнөөдөр аюулгүй байдлыг чухалчлах бололтой. Байшингаа зарах гэж байгаа бол засвар хий. Энэ нь байшингаа илүү их үнэд хүргэж зарахад тусална. Хэрвээ гэр бүлд ямар нэг асуудал байгаа бол хоорондоо сайтар ярилц. Ямар нэг огцом түргэн ааш гэр бүлийн асуудлыг хурцдуулах бөгөөд бага зэрэг хошигнол асуудлыг хурдан шийдэхэд туслах болно. Хэрвээ та шинээр байранд орох гэж байгаа бол та хайж байсан байраа хүсч байсан үнээрээ олж авах болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Санаа бодлоо бүгдийг гүйцэлдүүлнэ. Таны шургуу байдал итгэл үнэмшүүлэх чадвартай тань нийлж амжилтад хүргэнэ. Зөвшөөрөхгүй гэж тооцож байсан ч энэ өдөр та саналаа тавьж л чадвал баяртай хариу сонсох болно. Таны хувийн амьдрал нь хоёрдугаар төлөвлөгөөнөөс гарч болзошгүй. Хосуудын сэтгэл хөрч магадгүй. Шалтгаан нь байнгын хэрүүл, ажилдаа хэт уягдах, өрсөлдөгч гарч ирэх зэрэг болно. Эцэг эх, хүүхэдтэйгээ зөрчилдөж болзошгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өөртөө итгэх байдал багасна. Магадгүй энэ нь дотны хүн тань таны төлөө сайн хичээхгүй байна гэж бодсоноос болно. Хэрэв та үүнд тийм гэсэн хариулт өгч байгаа бол өөртөө жаахан ч гэсэн амралт өгөхийг зөвлөж байна. Харин та нөхцөл байдалдаа дасан зохицож чадваас бусад хүмүүс таныг ойлгож туслах болно. Хайрт тань таны тэвчээрийг барах боловч та хариуд нь дайн зарлахын оронд харилцан буулт хий. Энэ нь хамгийн оновчтой арга билээ.
НУМ (11/22-12/21)
Та өнөөдөр гэрээсээ гараад л найз нөхөд, хөрштэйгөө тааралдахаас гадна шинэ хүмүүстэй танилцах болно. Ямар нэг алхам хий. Тэдгээр хүмүүс таны хувьд ямар хүмүүс болохыг сайтар бод. Шалтгаангүй ямар ч зүйл байдаггүйг сана. Таны удирдлага тань эмэгтэй хүн бол танд тус болох болно. Хэрвээ ямар нэг асуудалтай тулгарвал тэднээс зөвлөгөө ав. Тэгж чадвал та ажлаа амжилттай дуусгах болно. Үргэлж завгүй байдаг хосууд энэ үдэш хамтдаа цагийг өнгөрөөж амрах хэрэгтэй. Жижигхэн дессерт ч бай хамаагүй хайртын тань сэтгэлийг сэргээх болно.
МАТАР (12/22-1/19)
Од гарагийн арвин их энерги эрч хүч мэндчилэх болно. Хайр дурлалын асуудал болзоо тань бүгд таны буруу товчлуурыг дарж магад. Хэрвээ та өөрийгөө муу байна гэж санаа зовж байгаа бол тайвшраад гүнзгий амьсгаа авахад зүгээр. Тодорхой төлөвлөгөө гаргаж, ирээдүйнхээ зорилгыг тодорхойлоход тохиромжтой цаг. Санхүүгийн асуудлаа захирахад хүндрэлтэй байх боловч удахгүй сайжрах цаг ирнэ гэдгийг та мэдэрч эхэлнэ. Өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэр нь хүссэн үр дүн бий болоход илүү баталгаа өгч чадна. Нийгмийн болон хувийн амьдрал чинь илүү хөл хөгжөөнтэй байдалд орох болно.
ХУМХ (1/20-2/18)
Таны төлөвлөгөөнд орсон ч бай үгүй ч бай өнөөдөр та адал явдал, зугаа цэнгэлийг эрж хайх болно. Ширүүн хэлэлцүүлгийг чанга дуугаар инээж дуусгаж чадна. Таны ялалтанд хүмүүс халуун дулаан үгсийг харамгүй хайрлахаас гадна өөрийн бодол санааг бусдад итгүүлж чаддаг авьяас энэ л таны хийх ёстой зүйл гэдгийг харуулах болно. Бусдаас хараат бус, чадварлаг байдал анхаарлыг татна. Өнөөдөр эхний алхмыг та хийх хэрэгтэйгээс гадна буултыг ч гэсэн хий.
ЗАГАС (2/19-3/20)
Бялдууч, зусарч зангаас зайлсхийх нь чухал бөгөөд өөрийн зүрх сэтгэл, бодол санаандаа л үнэнч бай. Нэмэлт ажил ихээхэн ачаалал нэмж, эрүүл мэндийг тань хохироохоор бол төлөвлөгөөгөө эргэн сөхөж засварлах нь зүйтэй. Өөрийн чадвар, бололцоонд бодитой хандах хэрэгтэй. Энэ орой очиж үзээгүй газар луугаа явахыг төлөвлөж адал явдлыг нэм. Ази юм уу Энэтхэг зоогийн газарт орж шинэ амтыг мэдэр.