Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш эрх, оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Мэдээллийн технологийн үндэсний парк, Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Хүүхдийн хөгжилд – мэдээллийн технологи” Нийслэлийн засаг даргын нэрэмжит үндэсний уралдааныг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркд амжилттай зохион байгууллаа.
БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас Ази, номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын мэдээлэл, технологийн сорилт” уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Уг олон улсын уралдаанд манай улс сүүлийн 6 жил амжилттай оролцож ирсэн ба 2017 оноос тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг шалгаруулах зорилгоор үндэсний хэмжээнд “Мэдээлэл, технологийн сорилт-Монгол” улсын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн.
2018 оны улсын уралдааныг Нийслэлийн засаг даргын нэрэмжит болгон зарласан нь уг тэмцээний нэр хүнд, цар хүрээг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ба энэ удаагийн тэмцээнийг НЗДТГ, НХГБХГ дэмжин хамтран зохион байгуулж байгаад хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд залуус, тэдний эцэг эх талархаж байна.
Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон мэдээлэл технологийн мэдлэг, ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй харааны, сонсголын, хөдөлгөөний, оюун ухааны бэрхшээлтэй 13-21 насны 41 хүүхэд залуус оролцож, оюун ухаанаа уралдуулсан юм.
Тэмцээний төрлүүдэд амжилттай оролцож шалгарсан
– Харааны бэрхшээлийн төрөлд А.Лхамсүрэн 116-р сургуулийн сургч
– Сонсголын бэрхшээлийн төрөлд Д.Цэнгүүн Дорнод аймгаас оролцогч
– Тулгуурын бэрхшээлийн төрөлд Ч.Отгон-Эрдэнэ ХУД
Ч.Мягмарсүрэн СХД
4 оролцогч 2018 оны 11 дүгээр сарын 08-12-ны өдрүүдэд БНЭУ-д болох олон улсын “GLOBAL IT CHALLENGE -2018” мэдээлэл технологийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авлаа.
Төрөл тус бүрд амжилттай оролцсон хүүхэд багачууддаа халуун талархал илэрхийлье гэж Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.