Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн бодитой шинэ бүтээн байгуулалт өрнүүлснийг өндрөөр үнэлэн Улаанбаатар хотод Засгийн газрын батламж гардуулжээ. Ерөнхий сайдын хэлснээр, эдийн засгийг сэргээх, эрүүлжүүлэхэд нэмэр болж, түүнчлэн ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн хангамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг сахиулахад гол анхаарлаа хандуулан ажилласан гэж уг шагналыг хүртээж байгаа аж. Мөн тэрээр хэлсэн үгэндээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засагт гол анхаарлаа хандуулсан бол ирэх 2018, 2019 онд ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх чухал цаг хугацаа гэдгийг сануулаад, хотын даргыг амжилтаа бататгахыг хүслээ.
Харин олон нийтийн зүгээс хотын даргыг энэ шагналыг хүртсэнийг гайхаж, ямар ажил хэрэгжүүлж, хэзээ амжилт гаргасныг нь эрэлхийлж эхлэв. Гэвч тодорхойлоод хэлчих хүн гарахгүй нь бололтой, гайхсаар… “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан С.Батболд мээрийн хэрэгжүүлсэн ажил, хүртэж буй шагнал авцалдсангүй гэж иргэд шүүмжилж байна.
2016 оны есдүгээр сарын 30-нд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг “Аз жаргалтай Улаанбаатар” нэрээр баталсан. Харин нэг жилийн дараа уг хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилтийг 88 хувьтай гэж дүгнэсэн байдаг. Тухайлбал,
Эдийн засгийн өсөлт-Өрх бүрт зорилт 89 хувь,
Хот байгуулалт, дэд бүтэц зорилт 89.3 хувь,
Байгаль орчин, ногоон жөгжил зорилт 86.9 хувь,
Нийгмийн хөгжил зорилт 88.8 хувь,
Засаглал 89.6 хувьтай гарсан гэж мэдээлсэн.
“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрт 26 зорилтыг дэвшүүлсэн. Эдгээрээс амьдрал дээр хэдэн хувь нь биеллээ олсон бэ гэдэгт гагцхүү нийслэлийн иргэд л бодит үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Хөтөлбөрөөс заримыг нь онцлон дурдвал:
Харин өнөөдөр ийнхүү Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, МУ-ын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймаг шагнуулсны нэг нь нийслэл байлаа. Тэгэхээр шилдэгт багтаагүй нь мэдээж хотоос муу ажиллаж байгаа гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор иргэд өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгөх биз ээ.