Оросын зохиолч, сэтгүүлч Ольга Тамайо Монголд ирж, Улаанбаатар хотоор аялаад явахдаа дараах дурсамжийг бичжээ.
Тэрээр манай хотыг “Ер бусын нам гүм хот юм” гэж онцолсон байна.
Үргэжлүүлэн “…Улаанбаатар анир чимээ багатай гэдгээрээ гайхалтай том хот гэж ярих тоолонд монгол танилууд минь гайхдаг юм. Мэдээж, машинаас гарах чанга хөгжим, эсвэл шүгэл үлээх замын цагдаагийн чимээ гээд олон чимээ бий.
Гэхдээ л миний Франц эсвэл Оросын хөршүүдээс ялгаатай нь энд, монгол хөршүүд чимээ аниргүй амьдрах юм. Шөнийн 03 цагт хөгжим хангинуулна гэж үгүй. Эхнэр нөхрүүд хананы цаана чанга дуугаар хэрэлдэж муудалцах нь ч сонсогдохгүй. Энд ирээд би гудамжинд чанга дуугарч, орилж хашгичин бусдын анхаарлыг татаж яваа өсвөр насныхныг нэг ч харсангүй. Охид хөвгүүд олуулаа цугласан ч боловсон байж, өөр хоорондоо тайван ярилцана.
Түүнчлэн хүүхэд нь уйлсны төлөө загнаж, бухимдаж байгаа ээжийг ч харсангүй. Монгол хүүхдүүд тун тайван, харин аав ээж нь тэднийг харахдаа зөөлөн инээмсэглэж, аз жаргалтай харагддаг.
Энэ хотын хамгийн том зах болох Нарантуул ч тайван гэдгээрээ намайг гайхшруулсан юм. Ер нь л энэ хот намайг хамгийн тааламжтайгаар гайхшруулахаа болихгүй л байна” гэжээ.