Умард Солонгос улс бүс нутгийн маргааныг намжаах үүднээс цөмийн туршилтын талбартаа байрлах цооногийг дэлбэлж үгүй хийлээ. Тус улсын зүүн хойд нутаг Пунгги-ри дэх цөмийн туршилтын талбарт байсан гадаадын сэтгүүлчид тэрхүү том хэмжээний дэлбэрэлтийг гэрчилнэ хэмээн эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм.
Пхеньяны зүгээс энэ оны эхээр Өмнөд Солонгос болон АНУ-тай дипломат харилцаа тогтоосныхоо дараа ийнхүү цөмийн туршилтын талбарыг устгах тухайгаа санал болгож байжээ. Гэвч уг талбарыг өнгөрөгч 2017 оны есдүгээр сараас хойш хэсэгчлэн нурсан гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Умард Солонгосын уулархаг бүс нутагт байрлах Пунгги-ригийн талбарыг устгахад бие даасан шинжээчдийг оролцуулаагүй юм. Олон улсын 20 гаруй сэтгүүлчдийн өмнө цөмийн туршилтын гурван талбарыг дэлбэлсэн байна. Пүрэв гаригийн өглөө хоёр, өдөр нь дөрвөн удаа тус бүр дэлбэрэлт болжээ.
Б.Болормаа