Өнөөгийн Колумбын эрэг орчмоос 1708 оны зургаа дугаар сарын 8-д живсэн Испаний “Сан-Хосе” хөлгийн судалгааны талаар далай судлаачдын ярилцсаныг The Associated Press мэдээлэлж байна.
Сүйрсэн “Сан Хосе” хөлгийн байршлыг тогтоох талаар далайн түүхэнд урт хугацаанд оньсого мэт байлаа. Гурван даравуултай 62 их буу, 600 хүнтэй хөлөг онгоц Испаний дайны үеэр Британий хөлөгтэй тулалдсан, тэгээд хэсэг хугацааны дараа далайн ёроолд живсэн талаар мэддэг байсан.
Хувийн компаний хайгуулаар хөлөг онгоцыг 2000 онд илрүүлсэн. Гэвч олсон тухайг Колумбын засгийн газар албан ёсоор 2015 онд зарласан. Массачусетсийн дээд сургуулийн далай судлаач мэргэжилтнүүд л одоо үнэнийг ярьцгааж байна. Судалгааны ажлыг удирдагч Майк Перселлийн хэлснээр их гүнд хайгуул хийх аппаратын тусламжтайгаар зургийг авч чадсан бөгөөд түүнийг олохыг зөвшөөрсөн учир тэд “Сан-Хосе” хөлгийг 600 метрийн гүнээс олжээ. Тэгээд ч зураг дээр зөвхөн энэ хөлөгт зориулсан цутгамал их буу тод харагдаж байна. Энэ олдоц-эрдэнэсийг орчин үед 17 тэр бум Америкийн доллароор үнэлэгдэж байна. Тэдгээр нь өнөөг хүртэл далайн ёроол байгаа бөгөөд хөлгийн сүйрсэн газрын солбицлыг дахин мэдэгдсэн ч Колумбчууд эдгээр мэдээллийг улсын нууцад хамруулан мэдээлэхийг хоригложээ.
Ц.Пүрэвдорж