БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.
Хөнгөлөлттэй зээлээр:
– “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”
– “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”
– “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”
– “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”
– “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”
– “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”
– “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”
– “Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”
– “Нүхэн гарц”
– “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.