Өнөөдөр БНХАУ-ын
нийслэл Бээжин хотын төв Тяньаньмэний талбайд дэлхийн хоёрдугаар дайн төгссөний
70 жилийн ой, Японы түрэмгийллээс чөлөөлөгдсөн ялалтын арга хэмжээ Хятадын
цэргийн сүрт парад боллоо. Парадад 12 мянган цэрэг, 200 гаруй байлдааны онгоц,
цэргийн 500 гаруй зэвсэг техник оролцсон байна.
ялсан агуу их ялалтын дурсгал, Японы түрэмгийлэгч нарын эсрэг дайны агуу сүр
хүч, Агуу ард түмний сэргэн мандлын ололт” хэмээх нэртэй бөгөөд Хятадын энх
тайвны төлөөх эрмэлзлэлийг харуулж байгаа хэмээн тайлбарлав. Мөн дэлхийн 49
орны төр засгийн тэргүүн, зочид төлөөлөгчид Бээжин хотноо хүрэлцэн ирсэн нь
энэхүү парадын үнэлэмжийг илтгэж байна хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн
байгууллагууд мэдээлж байна.
Уг нь БНХАУ тус
дайнд ялагдал хүлээсэн. Японы арми эзлэн түрэмгийлж, Шанхайд, зарим хэсэг нь
Монголын хилийг нэвтрээд байсныг бид мэднэ. Гэвч Хятад улс өнөөдөр ялалтын баяр
тэмдэглэж байгаа нь дэлхийд их гүрэн гэдгээ харуулж байгаа явдал юм. Ер нь улс
орон цэргийн сүрт жагсаалаар өөрийн орны
батлан хамгаалах салбар хэр хүчтэй байгааг харуулдаг. Тэгвэл өнөөдрийн Тяньаньмэний талбайд болсон
сүрт жагсаалаар Хятадын батлан хамгаалах салбар дэлхийд тэргүүлэх байр суурь
эзэлнэ гэдгээ батлан харуулж чадлаа. Парадын зорилго ч зэвсэг техник, цэргийн
хүчээ гайхуулах оршиж байсан биз.
Мөн бусад орны
цэрэг оролцсон анхны парад болсон юм. Тодруулбал 17 орон жагсаалын ангиа,
зургаан орон өөрийн төлөөлөгчдийг, 31 орон цэргийн ажиглагчдадаа ирүүлсэн
байна.
Парадын үеэр
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин \”Хятад Улс тайван замаар хөгжлийг бий болгох
зорилгодоо үнэнч байна. Мөн хятадын армын хүчин чадлыг 300 мянган албан
хаагчаар бууруулна” гэж мэдэгдсэн юм. Гэвч хятадын арми 300 мянгаар буурсан ч
хүчирхэг хэвээр байхыг АНУ-ын батлан хамгаалах салбартай харьцуулсан дараах
схем харуулж байна.
гэрэл зургийн эх сурвалж:BBC.mn
Япон Улс
холбоотнуудад 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр бууж өгснөө албан ёсоор
зарласан юм. Харин 1951 онд БНХАУ-ын Засгийн газар есдүгээр сарын 3-ны өдрийг
Японы түрэмгийллээс чөлөөлөгдсөн ялалтын баяр болгон тэмдэглэхээр шийдсэн
бөгөөд 2014 оноос энэ өдрийг үндэсний дурсгалын өдөр болгон тэмдэглэж байхаар болсон
байна.
Амар