АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаа танилцуулахын зэрэгцээ туршлагатай улс төрчдөө жагсаалтаар биш тойрогт өрсөлдөхийг уриаллаа.
АН-аас үе үеийн парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай, иргэд сонгогчдод илү танигдсан хүмүүстээ хандаж сонгуулийн тойрогт нэрээ дэвшүүлэн өрсөлдөхийг уриалжээ. Харин шинэ үеийнхэн, эмэгтэйчүүд, ардчиллын түүчээлэгчид, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жагсаалтаар нэр дэвшүүлэх нь өнөөгийн нигмийн шаардлагад бүрэн нийцнэ гэж АН үзэж байгаа аж.