Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар хорин 461 дүгээр ангиас хоёрдугаар эмнэлэгт шилжээд байгаа билээ. Харин Д.Бямбасайхан, С.Баярцогт нар урьдчилан саатуулах төвд хоригдож буй юм. Эмнэлэгт шилжсэн С.Баярын бие сайжирч эхэлсэн ч эмнэлгээс хорих руу шилжүүлэх болоогүй гэдгийг Хоёрдугаар эмнэлгийн захирал Г.Баясгалан мэдээлсэн байна.
Харин өчигдөр Ч.Сайханбилэгт хагалгаа хийсэн бөгөөд амжилттай болжээ. Хагалгаа амжилттай болж Ерөнхий сайд асаны биеийн байдал сайжирч байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.