Нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайханы \”Jargal de Facto\” ярилцлагын нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр олон нийтэд хүрдэг байсан билээ.
Д.Жаргалсайхан гуай аливаа асуудалд ямагт төвийг сахисан байр суурьнаас хандаж, мэдээлэл хийдэг байсан бөгөөд тиймдээ ч мэргэжил нэгтнүүд болон бусдад хүндлэгддэг байсан юм.
Гэвч түүнийг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаатай ээлжит нэгэн ярилцлагаа хийсний дараа \”Jargal de Facto\” нэвтрүүлгийг дахин МҮОНРТ гаргахгүй гэдгээ мэдэгджээ. Мэдээж МҮОНРТ-д дээрээс ийм тушаал өгч, дарамталсан аж. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хэмээх эрхэм алдрыг зүүдэг атлаа АН, МАН мэтийн аль нэг эрх барьж буй намуудын халаасанд ээлжлэн ордог явдлыг хэзээ зогсоох вэ. Ямартай ч, эдийн засаг, сэтгүүлч Д.Жаргалсайхан нэвтрүүлгийг хаасан тухай твиттерт жиргэхэд олон хүн Монголын хэвлэлийн эрх чөлөөнд эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм.
Төгс