Гүржийн зүүн хэсэгт орших Марнеул хотын шувууны үйлдвэрээс хогийн цэг дээр гаргаж хаясан өндөгнүүдээс маш олон тооны дэгдээхэй гарсан бичлэгийг орон нутгийнхан нийгмийн сүлжээнд цацжээ.
Марнеул хотын дарга Тимур Абзов энэ ер бусын тохиолдлын талаар “Хогийн цэг дээрх дэгдээхэйнүүд хотын төвд орж ирсэн бөгөөд зарим оршин суугчид шувуудыг гэртээ авсан” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэcэн байна.
Тэрээр мөн “Миний мэдэхээр, шувууны үйлдвэр өндөгнүүдийг муудсан гэж үзээд хогийн цэг рүү явуулсан, харин тухайн хогийн цэг дээр тахиа өндгөө дарсан мэт нөхцөл үүссэнээс тэр олон өндөг дэгдээхэй болсон байх. Олон оршин суугчид дэгдээхэйнээс гэртээ авсан” гэж хотын даргын үгийг орон нутгийн мэдээ НМХ иш татжээ.
Ц.Пүрэвдорж