Хүүхэд байхад гадаа тоглож
байгаад гүйж орж ирээд л крантаас ус тосоод л уучихдаг байлаа. Одоо крантнаас
ус тосож уух нь битгий хэл аяга тавгаа угаахад ч бэрх болжээ. Хуучны орон сууц
бол яахав шугам хоолой нь зэвэнд идэгдээд болохоо байжээ гэж бодоод өнгөрөхсөн.
Гэтэл ашиглалтад ороод нэг жил ч болоогүй байгаа байрны крантнаас ийм ус гойжиж
байна. Хаана, хэнд хандах вэ.
Бид чинь үндсэн хуулиар
хамгаалагдсан эрүүл байх эрхтэй хүмүүс биз дээ. Мөн сар бүр л \”ус” гэдэг
тодотголтой маш их төлбөр төлдөг атал, крантнаас гойжиж байгаа усных нь байж
байгаа царайг хардаа. Үнэхээр урам хугармаар. \”Тийм л юм бол хөдөө гарч малаа
малла” гэж буруутгах хүмүүс цөөнгүй байх. Гэвч яагаад бид ийм ус хэрэглээд, сар
бүр төлбөр төлөөд амьдраад байх ёстой юм бэ.
Зун болгон л их бага хэмжээний
засвар үйлчилгээ хийгддэг биш билүү. Энэ засварыг бас л бидний татварын мөнгөөр
гүйцэтгэдэг. Гэсэн атлаа ус биш зэв уусаар л өнөөдрийг хүрч байна. Хэзээ, хэн
үүнийг засварлах вэ.
Гомдол ирүүлсэн иргэн
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг \”Шинэ мөрөөдөл” гэх хотхонд
амьдардаг бөгөөд тус орон сууц нь ашиглалтад ороод жил гаруйн хугацаа өнгөрч
байгаа аж. Тэгвэл өчигдөр зарим айлууд ус, цахилгааны мөнгөө өгөөгүй гэдэг
шалтгаанаар \”ус сувгийн удирдах газар”-аас орон сууцны усыг хаажээ. Харин
төлбөрөө төлсөн иргэд гомдол гаргасны үндсэн дээр усыг буцааж нээсэн боловч
бүтэн хоёр цагийн турш фанта ундаа, эсвэл хоол амтлагч кенчуп гэж андуурмаар
өтгөн, шар ус гойжсон байна.
усаа 2-3 цаг гоожуулж байж хэвийн болгодог гэж хэллээ. Өөрөөр хэлбэл 2-3 цаг ус
асгаж байж л хэвийн устай болдог байх
нь. Юу гэсэн үг вэ. Бид хэзээ, хаана эрүүл аюулгүй амьдрах вэ? Одоо цоргоноос гоожиж буй энэ усыг хэрэглэж болох уу, хариулт өгөөч…