Өчигдөр Хойд хөршийн \”АРД” цахим сайтад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Сөүлийн казиногоос 100 мянган ам.доллар /200 гаруй сая төгрөг/ хожсон тухай мэдээлэл гарсан. Тус мэдээлэл дотор УИХ-ын гишүүн Цэдэвийн Дашдорж Өмнөд Солонгосын Ганнам дүүрэг дэх \”InterContinental Seoul COEX” зочид буудлын \”Seven Luck” казиногийн покерын тэмцээнд түрүүлж, шагналын мөнгө болох 100 мянган ам.долларыг хожсон хэмээсэн байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Дашдорж энэхүү мэдээллийг үгүйсгэж \”Та нар миний паспортыг ирээд харж болно шүү. Сонгууль дөхөөд ирэхээр иймэрхүү худлаа мэдээллүүд гараад ирдэг. Эх сурвалжийг нь олж хууль хяналтын байгууллагад ханд гэж ажлын албаныхандаа хэлсэн байгаа” гэсэн юм. Мөн \”Миний хувьд өнгөрсөн жилийн 9 сард эмчилгээнийхээ хяналтыг хийлгэх зорилгоор Солонгост очсон” хэмээн Өмнөд Солонгост байснаа хэлэв. Тэгэхээр Ц.Дашдорж гишүүн худлаа яриад байна уу, Оросын сайт ташаа мэдээлээд байна уу.
Үргэлжлэлийг Энд дарж уншина уу.