Өнгөрсөн сард сошиал сүлжээнд зураг нь тархсан Лионел Мессигийн шүтэн бишрэгч 5 настай Афган хүү хайртай тамирчныхаа гарын үсэгтэй \”Месси чамд хайртай” гэсэн бичигтэй өмсгөлтэй болжээ. Мөн түүнийг Афганистаны хөлбөмбөгийн холбооноос Месситэй уулзуулахаар төлөвлөж , нэрт тамирчинтай холбогдсон тухайгаа албан ёсоор мэдэгдээд буй.
Одоогоор хэзээ, хаана уулзах нь хараахан шийдээгүй байгаа ч 5 настай Афган хүү удахгүй мөрөөдлөө биелүүлж хайртай тамирчинтайгаа уулзах нь тодорхой боллоо. Анх хүү ааваасаа өмсгөл нэхсэн боловч хүүгийн аавд өмсгөл авах мөнгө байхгүй тул төрсөн ах Хамаён нь гялгар уутаар өмсгөл хийж, пламастераар Мессигийн нэр болон дугаарыг бичиж өгч байсан гэдэг.