Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан том оврын автобус шатжээ. Тодруулбал, энэ сарын 11-ны оройн 18 цагаас Мөрөнгөөс хөдөлсөн өвтобус энэ сарын 12-ны өглөө Төв аймгийн Баян-Чандмань сумын нутагт шатсан байна.
Автобусанд зорчиж явсан 40 гаруй иргэний амь насыг аварснаас гадна тээшинд хийсэн ачааг гаргаж авч амжжээ. Зорчигчдыг Улаанбаатар хотоос автобус очиж авчээ.