Ам.долларын ханш өссөөр л байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр 2029 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар шинэ долоо хоногийн эхний өдөр 2044 төгрөгтэй тэнцлээ. \”Найман шарга” зах дээр долларын ханш 2039 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2044 төгрөгөөр зарж байна.
Долларын ханш цаашид \”тогтвортой байна\” хэмээн эдийн засагчид хэлж байна. Энэ нь ханш сулрахгүй, өснө гэсэн ойлголт юм. Харин албаныхан оны сүүлээр долларын ханш буурч магадгүй гэж дүгнэж байгаа аж. Учир нь энэ онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирнэ. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр эдийн засаг эрчимжиж, жижиг хөрөнгө оруулалтууд орж ирнэ.
Түүнчлэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 34 гаруй их наяд төгрөгийн ажил үйлчилгээ, хөрөнгө илрүүлснээр татварын бааз суурь нэмэгдэж, төсвийн орлого өснө гэх хүлээлт байгааг эдийн засагчид хэлж байна.