Шинээр хийсэн судалгааны хоёр мэдээлэлд Антарктидын мөс хайлалт дээд хэмжээний хурдацтай явагдаж байгаа талаар Интерфакс http://www.interfax.ru/ британийн Guardian сониноос иш татан мэдээлжээ.
АНУ, Их британийн эрдэмтдийн явуулсан судалгаанд Антарктидын мөсний давхарга сүүлийн таван жилтэй харьцуулахад гурав дахин түргэн хайлсан байна.
Судалгаанаас үзэхэд, 2012 онд Анарктидэд мөсний багасалтын хэмжээ жилд 76 сая тонн байсан бол тэр үеэс өнөөг хүртэл энэ тоо хэмжээ 219 сая тоннд хүрээд байна. Өөр нэг мэдээнд дурьдсанаар дараагийн арван жилийн дотор яаралтай арга хэмжээ авахгүй бол 2070 он гэхэд мөс хайлалтаас далайн түвшин 25 см-ээр нэмэгдэх болно гэжээ. Тэгэхээр нийтдээ далайн түвшин 3,5 метрт хүрч болзошгүй юм.
“Далайн эргүүдэд байдаг хот, суурин газруудыг хамгаалах нь Засгийн газрын сэтгэл зовних асуудал болох ёстой” гэж судалгаанд оролцогчдын нэг, профессор Эндрю Шепард мэдэгдлээ.