УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэн Д.Байгалмаагийн өргөдөл, хүсэлтийн дагуу өнөөдөр /2016.03.01/ Төв аймгийн урьдчилан хорих төвд ажилласан тухай Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.
Иргэн Б.Булганыг цагдан хорьж, ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа талаар түүний ээж Д.Байгальмаа нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан өргөдөл гаргасан байна.
Энэ асуудлын дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, тус байнгын хорооны ажлын албаны хамтаар Нийслэлийн прокурорын зөвшөөрлийн дагуу иргэн Б.Булгантай уулзаж, түүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг тодруулан, хорих байрны нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Энэ асуудлаар удахгүй мэдээлэл хийх болов уу гэж хэвлэлийнхэн харж байна.