Хөдөлмөрийн Үндэсний намын төв хороо ээлжит бус хурлаа хийж намын дарга С.Ганбаатарыг огцруулах шийдвэр гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Мөн тухайн хурлаар намын дараагийн даргад Б.Найдалаа, Ж.Лхагвасүрэн нарыг өрсөлдүүлж, 63.3 хувийн саналаар Б.Найдалааг намын даргаар сонгосон гэх мэдээлэл сонсогдлоо.
Гэвч \”төв хорооны ээлжит бус хурлыг хүчингүй, бүрэлдэхүүнгүй\” хэмээн намын Удирдах зөвлөлийн гишүүн О.Алтангэрэл өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Тэгэхээр С.Ганбаатарыг намын даргаас огцруулсан эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа аж. Ямартай ч ХҮН-ын хариуцлагын хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэр төв хорооны ээлжит бус хурлаас гарсан шийдвэрийн талаар тодорхой мэдээлэл өгөх байх гэж найдаж байна.