Хоёрдугаар сарын 29-нөөс эхлэн БНХАУ-ын Манжуурын нисэх буудал Манжуур-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгээ албан ёсоор сэргээж буйгаа мэдэгдэв.
Хятадын хаврын баяраар манай хоёр орон хоорондын зорчигчийн тоо эрс буурсны улмаас \”Хүннү Эйр” ХХК Улаанбаатар-Манжуур чиглэлийн нислэгээ түр зогсоогоод байсан бөгөөд эргэн сэргээжээ. Тус нислэг долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт үйлдэх бөгөөд Улаанбаатараас 13:50 минутад хөөрч 16:20 минутан Манжуурт газардах бөгөөд Манжуураас 17:00 цагт хөөрч, 19:35 цагт Улаанбаатарт газардах юм. Тус нислэгийг 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс үйлдэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл 2 жил гаруй тогтмол үйлдэж буй юм.