АНУ-ын Йельскийн их сургуулийн мэргэжилтнүүд сайн дурын 200 хүний хүрээнд туршилт явуулсаны үр дүнд хүмүүс муу нөлөөтэй өөх, тос болон нүүрс төрөгчөөс татгалазахад хүндрэл учруулдаг эдгээр хоол нь тархиний системийн тогтолцоог өдөөж байдаг юм байна.
Неоронууд идэвхитэй нэмэгдсэний үр дүнд хүмүүс бургер эсвэл пицца идэх нь ”зөв” хоололтоосоо илүүтэйгээр маш их хангалуун сэтгэгдэл үлдээдэг байна.
Тиймээс хүмүүс зүгээр л тав тухтай байхын төлөө өлсөхгүй системтэйгээр идэж чаддаг байж болох юм. Судлаачид энэ нөхцөл байдал нь шинээр үүссэн харьцангуй “залуу” түргэн хооллох газар болоод өөх, тостой хоолны хэлбэрүүдийн өөр өөр төрлүүдээс үүсч болох юм гэж үзэж байна. Хүн төрлөхтөн ийм төрлийн сэтгэл татсан хооллолтонд тэр бүр дасахгүй байна гэж Medical Daily дамжуулж байна.
Өөх, тос болон нүүрс төрөгчийн өндөр агууламжтай хортой хоол нь ихээхэн хэмжээний нейроны идэвхжүүлснээр тархины ажиллагааны системийг идэвхтэйгээр өдөөх чадвартай юм байна гэсэн дүгнэлтэнд Йельскийн их сургуулийн эрдэмтэд 206 хүний оролцоотой, судалгааны үр дүнгээс мэдэж чаджээ.
Туршилтанд оролцогчидоос өөх тос болоод нүүрс төрөгч ихтэй хоолонд ердийн агуулгатай хоолноос илүүтэйгээр өндөр үнэ төлж авахад бэлэн байсныг дурьдах хэрэгтэй болжээ.
Эрдэмтэд энэ бүгд хооллох соёл, хэвшилд нэвтрээд удаагүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Тиймээс хүний тархи нейронуудыг өдөөгч өндөр калоритой хооллолтоос зохицуулагдах чадамж суугаагүйтэй холбоотой гэж үзэж байна.
Мэргэжилтнүүд дараагийн судалгаандаа хүмүүс өөрсдийн тав тухтай хоололтоосоо илүүдэл жин авахгүйгээр хооллох системийг илрүүлэхээр оролдох бодолтой байна.
Тэтгэх систем- энэ нь эерэг нөлөөлөлийн тусламжтайгаар хүнийг тодорхой зан араншинд сургадаг мэдрэлийн тогтолцооны цогц бүтэц юм. Тэтгэх шагналд амтлах мэдрэмж байж болох юм.
Ц.Пүрэвдорж