Манай хүүхдүүд тоглох “эрхгүй” болсныг шил дараалсан харамсалтай явдлууд нотлож өглөө. Тухайлбал, Өнгөрөгч долоо хоногт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Агаарын хөлөг”-т суусан 11-14 насны дөрвөн хүүхэд бэртэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад хүргэгдсэн. Энэ асуудал паркийн үйл ажиллагааг хэд хоног зогсоод өнгөрч байх шиг байна.
Үүний дараа дахин нэгэн харамсалтай хэрэг гарсан. Тухайлбал,өнгөрсөн Баасан гарагт Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь-Эхийн шинэ эцэст хичээлээ тараад тоглохоор гарсан 11 настай хүү тогтоол усанд эндэж амиа алдсан. Осол гарсан газрын ойролцоо Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх гүүрний бүтээн байгуулалтын ажил явагдаж, голын гольдрилыг өөрчлөх зорилгоор шороогоор далан босгосон нь байсан. Үүнд 11 настай хүү амиа алдсан.
Энэ хэрэг намжаагүй байтал нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл сургуулийн захирал “Амиа” алдсан хүүхдийн ар гэр эрсдэлтэй бүлгийнх” гэж яриад зогсож байна. Уг нь Бага, дунд боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх, үүргийг сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ар хэмжээ авах зэрэг үүрэг хүлээхээр зааж өгсөн байдаг. Гэтэл сургуулийн захирал сурагчаа эрсдэлтэй бүлгийнх гэж хэлээд зогсож байгаа нь харамсалтай. Ерөнхийлөгчөө энэ асуудал хэн хариуцлага хүлээлгэх вэ. Хариуцлагын тогтолцоо хэзээ сайжирах вэ?
…Томчуудын буруутай үйлдлээс болж хүүхдүүд амиа алдсаар байх уу. Монгол Улсын хүн амын нэг сая гаруй нь хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдруулах эрхээр нь хангаж өгөх бодлого боловсруулагчид болон хүүхдийн төлөө ажиллаж байгаа байгууллагууд статистик тоо баримт хэлж суухын оронд тоймтой үр бүтээлтэй ажил хийгээчээ. Аливаа зүйлийг болсон дараа биш болохоос нь урьдчилан сэргийлж, хүний эрхийг хангаж ажилладаг болцгооё.