Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас санаачлан 1999 онд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай 182 дугаар конвенц батлаж дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, түүнийг устгахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн бол хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болсон юм.
Тухайн үед Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан бөгөөд зорилтдоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулах зорилготойгоор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.
Гэвч өнөөдрийн байдлаар 152 сая хүүхэд эдийн засгийн бараг л бүх салбарт хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд хөдөлмөр эрхэлж буй 10 хүүхэд тутмын 7 нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна.