Амеркийн Луизиана мужийн Батон-Руж хотын зоо паркийг сонирхогчид бар сэмээрхэн гэтэж хүн рүү дайрахыг оролдож байгаа видео бичлэгийг авсан талаарThe Daily Mail мэдээллэж байна.
Бичлэгт нэг залуу шилэн хаалтны цаана нуруугаа харуулан зогссон зураг харагдаж байгаа бөгөөд энэ үед бар маш сэрэмжтэйгээр аажуухан усруу орж гэтэн явж довтолохоор бэлтгэж байна. Бичлэгт гарсан Майк нэртэй бар Луизиана мужийн их сургуулийн албан ёсны шүтээн нь боллоо. Энэ бүгдээс харахад бар паркийг сонирхохоор ирэгсдийг ангаа болгон довтлохоор шийдсэн бололтой. Ийм байдлаар эхний үсрэлт азгүй болсоны дараа хаалтны дагуу хэсэг зугаалж байгаад дахиад нэг дайралт хийлээ. Барны олзоо гэсэн дайралт хүмүүсийн сонирхолыг илүү их татаж тэдний хашгирах нь тод сонсогдож байна.
Ц.Пүрэвдорж