Дуучин Х. Мөнгөнцэцэг хүүхэд төрүүлж, нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн. Түүнийг найзынхаа нөхрийг салгаж суугаад хүүхдийг нь төрүүлсэн гэж яригдаж байгаа. Харин дуучин бүсгүй хувьд хүүхдийн эцгийг гэсэн ихэд нууцалж байгаа билээ. Тэрбээр уран бүтээлээс чөлөө авч, ээжийн ажил хийж байсан дуучин бүсгүй саяхнаас эхэлж шинэ уран бүтээлдээ эргэн оржээ. Түүний “Хожуу бодлын салхи”, “Шувуун хээр” зэрэг дуунууд нь цацагдаж эхэлсэн байна. Харин түүний шинэ уран бүтээлүүдийг дуучин Б.Болд нь өөрийнхөө нүүр ном руу шэйр хийсэн харагдана.
Олон хүн Х.Мөнгөнцэцэгийн хоёр шинэ дуун дээр “Энэ хоёр ч бүр ил цагаандаа гарчээ. Одоо ч нууж хаах зүйлгүй шулуухан амьдарсан нь дээр дээ” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.