Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороололд арван настай хүүхэд гадаа тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын албаныхан хэргийн газарт үзлэг хийж байна” гэсэн мэдээллийг өглөө. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаач эмийн сангийн төмөр хашлаганд хүрч тогонд цохиулан амиа алдсан бөгөөд хашлаганд тогны масстай утас ил байсан гэх мэдээлэл байна.