Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдээр явж худалдан авалт хийсэн төлбөрөө гар утасны мобайл банкаар шилжүүлсэн хэмээн хуурамч гүйлгээний мессэж үзүүлэн иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг саатуулжээ. Тухайн этгээдүүд нь Улаанбаатар хотын харьяат 28 настай “Л”, 26 настай “Л” нар байсан бөгөөд тэднийг эрэн сурвалжилж олж тогтоон саатуулан шалгаж байна.
Тиймээс худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлж мобайл банкаар гүйлгээ хийсэн тохиолдолд гүйлгээ хийгдсэн эсэхийг сайтар шалгаж, өөрийн дансны мэдээлэлтэйгээ тулгаж байх шаардлагатай гэдгийг Цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.