Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр аравдугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу таван иргэн цахимаар холбогдож, 163 сая төгрөг залилуулжээ.
Тодруулбал, цахим орчинд явж байсан “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу 31-43 насны таван иргэн бусдад залилуулсан хэргүүдийг холбогдох цагдаагийн газар, хэлтсүүдэд шалгаж байна.
Иргэд та бүхэн хуурамч зар, мэдээлэлд итгэн бусдад залилуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.