Японы Акита мужийн Акита нохойг Асашёорюү Дагвадоржид бэлэглэхээр болжээ. Энэхүү нохойг өмнө нь Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бэлэглэж байсан бөгөөд Олимпийн аварга, Оросын уран гулгагч Загитовад ч бэлэглэж байв. Аса аваргад бэлэглэх нохой нь Загитовад бэлэглсэн нохойны дүү ба Масао гэдэг нэртэй аж.