Урин дулааны улирал ирж, иргэд ногоон бүсэд аялах нь ихэссэн. Хөдөө орон нутаг болон лагерт нисдэг хар хорхойны нүүдэл их байна. Оройн цагаар тэд гарч ирдэг тул бага насны хүүхдээ хар хорхойноос хамгаалж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хар хорхой нь хазсан тохиолдолд үзүүлэх хорт нөлөө бага ч чихэнд орсон тохиолдолд чихний хэнгэргийг гэмтээх аюултай. Хэрэв чихэнд хорхой орвол ус эсвэл тос хийж, чимхлүүрээр татаж гаргах нь хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга юм. Авч чадахгүй тохиолдолд чих, хамар, хоолойн эмчид хандан зориулалтын багажаар авхуулаарай. Эмзэг арьстай хүн хазуулсан тохиолдолд улайж хавддаг. Тиймээс тохирох тунгаар харшлын эм уухыг эмч зөвлөж байна.