Монгол Улсын Хууль зүйн яам, АНУ-ын элчин сайдын яамтай хамтран 2016 оны 3 дугаар сарын 14-17 өдрүүдэд шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хууль сахиулахын их сургуулийн багш нарыг хамруулан \”Эрүүгийн эрх зүйн тогтолцооны хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийг тодорхойлох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь уг гэмт хэргийг шалгах, хяналт тавих, шүүхээр шийтгэхэд нэгдсэн ойлголттой болгох зорилготой юм. Сургалтаар хүн худалдаалах гэмт хэргийг тодорхойлох, тус гэмт хэргийн хохирогчийг тогтоох, хэрэг үүсгэх, хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд 4 модуль хичээл заагдаж байна. Сургалтыг хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах, бодлогын баримт бичиг боловсруулах зэрэг асуудлаар олон жил дэлхийн түвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Варнар группын шинжээч сургагч Шейла Берман, Питер Кронье нар тус сургалтыг явуулж байна.
Эх сурвалж: Хууль зүйн яам