Өнөө
үед компаниуд бараа бүтээгдэхүүнээ сурталчлахаас илүүтэйгээр олон нийтэд ойртож,
тэдэнтэй харилцахыг илүүд үздэг болсон. Бизнес эрхлэгчид зар сурталчилгаанд
анхаарал тавьдаг ч пиар-ыг орхигдуулдаг, энэ нь тэднийг зах зээлээс шахаж
гаргах нэгэн шалтгаан болсоор ирсэн. Гэтэл брэндийг бүтээхэд реклам биш харин
таниулга илүү чухал үүрэг гүйцэттэдэг байна. Орчин үед үзэгч, хэрэглэгчид хэт
их рекламаас залхаж, зар сурталчилгаа гарч эхлэхэд сувгаа сольдог болсон.
Үүнийг бизнес эрхлэгчид гярхай анзаарч, сурталчилгаагаа үзэгчид бултахын
аргагүй хэлбэрт шилжүүлсэн нь пи-арын бүтээгдэхүүн байршуулах арга болоод
байна. Бүтээгдэхүүн байршуулалт гэдэг нь өөрсдийн бүтээгдэхүүнийг уран
бүтээлийн хэсэгт байршуулахын тулд бизнес эрхлэгчид төлбөр төлдөг зар
сурталчилгааны нэгэн хэлбэр юм.
Энэ
аргын хөгжиж ирсэн түүхийг сөхвөл маш эртний үеэс эхлэн хамааруулж үзнэ. Зар
сурталчилгааг олон нийтийн уран бүтээлтэй холбох санааг Эртний Ромын Эзэнт
гүрэн болон гладиаторуудаас гаралтай гэж үздэг.
Хамгийн анх буюу 1800-гаад оны үед зохиолч Жуль Верн \”Дэлхийг
тойрсон 80 хоног\” зохиолдоо бүтээгдэхүүн байршуулж байжээ. Тухайн үед уг
зохиол цуврал хэлбэрээр гарч байсан бөгөөд тэр бүртээ усан онгоцны нэгэн
компанийг дурддаг байж. Мөн тухайн үед Японы цуврал зурган өгүүллэгийн алдарт
зураач Санто Киодэн уран бүтээлдээ өөрийн тамхины дэлгүүрийн тухай оруулдаг
байсан тохиолдол ч бий.
Өнөө
үед бүтээгдэхүүн байршуулалт нь уран сайхны кино, телевизийн олон ангит кино, видео
тоглоомуудад түгээмэл хэрэглэгдэх
болсон. Тухайн бүтээгдэхүүнийг үзэгчдэд шууд санал болгохоос илүүтэйгээр далд
хэлбэрээр сурталчилдагаараа онцлогтой юм. Орчин үед бараг хүн бүхэн
\”бүтээгдэхүүн байршуулалт”-ын үр нөлөөг өөр дээрээ хүлээн аваад байгаа гэж хэлж
болно. Тэгвэл таны өмнө нь үзэж байсан
хэрнээ анзааралгүй орхисон бүтээгдэхүүн байршуулалтын жишээнүүдийг эргэн
сануулъя.
The Shining(1980)
E.T.(1982)
Forrest
Gump(1994)
Men
in Black(1997)
The
Matrix(1999)
Back to the future (1985)
James Bond
Ө.Намуун