Улаанбаатараас Налайх явах чиглэлийн замд өчигдөр ноцтой осол гарсан. Тодруулбал, Хьюндай Соната маркийн автомашин Налайх-Дүнжингарав чиглэлийн автобус осолджээ. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, 14 хүн бэртэж гэмтсэн байна. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-д яаралтай хүргэж, эмчилж байгаа аж. Харин ослын шалтгааныг тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж байгаа юм байна.