Хамгийн муу менежерийг төр, тэр
тусмаа нийслэлийн удирдлагууд хийгээд байх шиг. Төсвийн хөрөнгийг зүгээр л
түрээсэнд өгөөд л дуусч байна шүү дээ. \”Нийслэлийн үйлчилгээний
нэгдсэн төв” Дүнжингарав худалдааны төвд байгуулагдсан. Энэ төв
байгуулагдсанаар иргэд олон төрлийн үйлчилгээг нэг дороос авч, цаг хугацаа,
эдийн засгаа хэмнэх боломжтой болсон нь таатай.
Гэвч … гэвч төрийн үйлчилгээг иргэдэд
саадгүй, түргэн шуурхай хүргэхийн тулд асар их хөрөнгө, мөнгө, төсөв үргүй
зарлагадаж байгааг хараад суухад бэрх байна. Дүнжингарав худалдааны төвийн
түрээсийн төлбөр Улаанбаатар хотдоо өндөрт тооцогддог. Тиймээс ч хажууханд нь
байгаа \”Нарантуулынхан” дулаахан, тохилог Дүнжингаравыг биш хүйтэн зутруу
хуучин бууриа л сонгож байна. Тэд \”урд нутгийнхан л Дүнжингаравт лангуу
худалдан авч, түрээслэх чадалтай. Монголчуудад тийм чадал, боломж байдаггүй” гэж
ярьдаг.
Монголчуудад өндөр түрээс төлөх
чадал байхгүй. Харин төрийн байгууллагад бол бий. Үүнийг тайлбарлая. Жишээ нь
Нийгмийн даатгалын хэлтсүүд байна. Ихэнх нь түрээсийн байранд үйл ажиллагаа
явуулдаг. Тэгвэл энэ жишгийг манай Хотын удирдлагууд дагаж, \”Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл
ажиллагааг түрээсийн байрнуудад явуулж эхэллээ.
Эхнийх нь Дүнжингарав
худалдааны төв. Энд нэг төрийн байгууллага сардаа 350 мянган төгрөгийн түрээс
төлдөг гэх мэдээлэл байна. Тэгэхээр \”Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д
нутгийн захиргааны 25 байгууллага байна гэхээр байрны түрээсэнд сард 8 сая 750
мянган төгрөгийг Дүнжингарав худалдааны төвийн дансанд тушаадаг байх нь. Энэ
тэдгээр байгууллагуудын халааснаас гарч байгаа бол хамаа алга л даа. Даанч
төсвийн хөрөнгөнөөс буюу татвар төлөгч бидний халааснаас гардаг нь харамсалтай.
Тэгвэл ийм хэмжээний түрээс
төлөх дахин хоёр \”төв” нээгдэх гэж байна. Тодруулбал, \”Мишээл” экспо, СХД дэх \”Драгон”
дахин үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар болсон байгаа юм. Мэдээж түрээс
өгнө. Харин тэрхүү түрээсийн төлбөр нь бидний халааснаас урссаар…
Үүнийг л төрийн муу менежмент
гэж тайлбарлаад байгаа юм. Уг нь муу ухөөнөөр бодоход төр өөрөө байшингаа
бариад л түүнийгээ түрээслээд төсвийн сан хөмрөгөө нэмэгдүүлээд л иргэдээ
татвараас чөлөөлөөд л байж баймаар. Гэвч эсрэгээрээ төсвийн мөнгийг \”төрийн
ажлыг хийхийн төлөө” хэн нэгэнд аваачиж өгөөд л сууж байна. Анх л байшин
барилгын зөвшөөрөл, газар олгохдоо \”төр, нийслэл нэгээс, хоёр давхарыг нь авна”
гэсэн гэрээ хэлцэл хийчих бас болмоор. Гэвч үнэхээр сэтгэл дутагдаад байна уу л
гэж харагдаад байгаа юм.
Төрийн үйлчилгээ иргэдэд ойрхон,
шуурхай, хүртээмжтэй байх ёстой. Гэтэл төрийн байгууллагууд энэ ерөнхий
зарчимаа гүйцэлдүүлэхийн тулд \”илүү төлбөр зарлагадаж байна” гэж бодохоор л гол
харлаад байх юм даа.
А.Аюуш