ОХУ-ын автомашин үйлдвэрлэгч \”ГАЗ\” компани өнгөрөгч 2015 онд Москва хотноо зохиогдсон импортын автомашинаас татгалзаж, дотоодын автомашин үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой авто-үзэсгэлэнд зориулан бүтээсэн, ганцхан хувь тансаг пикап автомашинаа худалджээ. Уг автомашиныг Халимагийн нэгэн фермер 3.5 сая рубль /110 сая орчим төгрөг/-ээр худалдан авчээ. Зэвэрдэггүй ган, арьсан доторлогоо, мультимедиа систем, байршил тогтоогч зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү автомашиныг худалдан авахыг хүсвэл \”ГАЗ\” компанид хандаж болох аж.
Төгс